Вэбтон - вэб сайт хийнэ, вэб систем хийнэ, вэб дизайн хийнэ, мобайл аппликейшн хийнэ, лого хийнэ, сэтгүүл хийнэ, видео энимейшн хийнэ, вэб сайт хийх, вэб хийх, вэбсайт хийх, Вэб систем хийх, веб сайт хийх үйлчилгээ, вэб сайт хийдэг компани, web site hiideg, web site hiideg company, web hiideg company, web hiideg, вэб хийдэг компани, Вэб дизайн хийх, Мобайл аппликейшн хийх, Лого хийх, Сэтгүүл хийх, Видео энимейшн хийх, web site, web site hiih, website hiih, website hiine, web site hiine, web hiine, web design, вэб дизайн, вэб загвар, Активишн Софт ХХК, Software, Програм, Програм хангамж, Мобайл аппликейшн, Лого, Сэтгүүл, Видео энимейшн, Вэб сайт, Вэб систем, Вэб дизайн, Мобайл аппликейшн, Лого, Сэтгүүл, Видео энимейшн зэргийг бид бүтээнэ.

Асуулт хариулт

Танд болон танай байгууллагад зориулан Вэб сайт, Вэб систем, Мобайл аппликейшн, Вэб дизайн, Лого, Сэтгүүл, Видео энимейшн бүтээх, интернетэд суурилсан програм хангамжийг бүтээдэг бөгөөд Монголын жижиг дунд бизнес эрхлэгч, албан байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

  • Вэб сайт хэдээр хийдэг вэ?

    Манай компанитай холбогдон энэ асуултыг хүмүүс маш ихээр асуудаг. Вэб сайт хийлгэх гэж байгаа байгууллагын хувьд “Ямар компаниар вэб сайтаа хийлгэх вэ” гэдэг шийдвэр гаргахын тулд вэб сайт хийдэг компаниудаас үнийн санал гаргуулах шаардлагатай болдог болохоор ингэж асуудаг байх.

    Гэвч бид ийм асуултанд шууд хариу өгөх боломжгүй байдаг. Бид вэб сайт хийх үнэлгээг тухайн вэб сайтыг хийхэд зарцуулах ажлын хэмжээн дээр тулгуурлан гаргадаг. Вэб сайт хийхэд зарцуулах ажлын хэмжээ нь тухайн вэб сайтын бүтэц, төрөл, зорилго, агуулга, агуулгыг үзүүлэх хэлбэр, ашиглаж байгаа технологи гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй. Иймд та вэб сайт хийлгэх үнийн санал авахыг хүсэж байгаа бол хийлгэх гэж байгаа вэб сайтынхаа бүтцийг ерөнхийд нь гаргасан байх шаардлагатай болно. Та анх удаа вэб сайт хийлгэх гээд вэб сайтынхаа бүтцийг ч гаргаж чадахгүй эсвэл вэб сайтын бүтцээ хэрхэн гаргах талаар ч мэдэхгүй байж болно. Бид танд вэб сайтын бүтэц төлөвлөлтөөс эхлээд вэб хөгжүүлэх нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах болно.

    Вэб сайт хийх үнэ нь вэб сайтаа хийлгэх компаниа сонгох нэгээхэн хүчин зүйл болохоос биш хамгийн чухал хүчин зүйл нь биш юм. Хамгийн гол нь “ХЭНЭЭР, ЯМАР ДИЗАЙНТАЙ ВЭБ САЙТЫГ ЯМАР ТЕХНОЛОГИОР ЯМАР ГҮЙЦЭТГЭЛТЭЙГЭЭР ХИЙЛГЭХ ВЭ” гэдгээ сайн бодох хэрэгтэй болов уу.
  • Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?

    Вэб сайт хийж гүйцэтгэх хугацаа нь тухайн вэб сайтынхаа бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Бидний ажиллагаа тухайн вэб сайт нь хэдэн хуудастай байх, вэб сайтаар дамжуулан хийгдэж байгаа бизнес үйлдэл, график дизайн нь хэр ажиллагаатай зэргээс шалтгаалдаг.

    Дунджаар компанийн танилцуулга 10-15 вэб хуудастай сайтын хувьд ойролцоогоор ажлын 7-10 хоногийн дотор хийх боломжтой.
  • Вэб сайт хийлгэсний дараа нэмэлт үйлчилгээ бий юу?

    Вэбтон компани нь вэб сайт хийж хүлээлгэн өгсөний дараа сар бүрийн тогтмол үйлчилгээг санал болгодог. Манай компанийн ихэнх хамтрагч байгууллагууд энэхүү үйлчилгээнд хамрагддаг бөгөөд харилцагч байгууллагынхаа вэб сайтын найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, хандалтын судалгаа хийх гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг.
  • Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?

    Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН ХҮРГЭЖ, ЯМАР ҮЙЛДЭЛ хийлгэх вэ гэдгээ сайтар тодорхойлох шаардлагатай.

    Вэб сайтын зорилгоо тодорхой болгосны дараа вэб сайтынхаа бүтцийг гаргах хэрэгтэй болно. Хэрэв анх удаа вэб сайт хийлгэх гэж байгаа, вэб сайтын бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Бид вэб сайтын төлөвлөлтөөс эхлээд хөгжүүлэлт, арчилгаа хүртэл цогц үйлчилгээг үзүүлж байна.

    Дараа нь вэб сайтынхаа бүтэц дээр тулгуурлан хуудас тус бүр дээр тавих текст мэдээлэл, зурган мэдээлэл, видео мэдээлэл гэх мэт агуулгыг бэлдэх шаардлагатай болно.

    Ихэнх хүмүүс зураг, текст байхгүй учраас ижил төстэй вэб сайтаас хуулж тавих нь их байдаг. Энэ нь таны вэб сайтын үнэ цэнийг бууруулахаас гадна зохиогчийн эрхийн асуудал үүсгэх магадлалтай. Иймэрхүү асуудлаас зайлсхийн бүх текст болон зурган мэдээллийг захиалагч талаар бэлдүүлдэг.
  • Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

    Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Вэбтон компани нь вэб дизайн гаргахдаа маш их ач холбогдол өгч олон талаас нь нарийн тооцоолсон вэб дизайныг гаргадаг. Бид вэб дизайн гаргахдаа ажлаа хөнгөвчлөх үүднээс ихээр ашигладаг бэлэн загваруудыг огт ашигладаггүй. Бид зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан дизайныг гаргадаг.

    Вэб дизайн гаргахдаа юун түрүүнд захиалагчийн зүгээс хүсэж байгаа өнгө, бүтэц зэргийг сайтар харилцан ярилцаж захиалагчийн хүсэлтийг аль болох тодорхой болгож түүн дээрээ тулгуурлан дизайныг гаргадаг. Вэб дизайн нь вэб сайтыг хэрэглэж байгаа хүний хувьд ашиглахад хялбар, шаардлагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэх мөн өнгө үзэмж сайтай байх ёстой.

    Бид вэб дизайныг тухайн захиалагчаар батлуулсаны дараа вэб сайт хийх дараагийн үе шатруу шилжин ажилладаг.
  • Програмчлалын ямар хэл ашигладаг вэ?

    Ямар нэгэн прорам хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой програмчлалын хэл, технологийг зөвөөр ашигласан байх шаардлагатай. Бид вэб сайт болон програм хангамжийг хурдан бөгөөд сааталгүй ажиллагаа, хамгаалалт зэргийг хангахын тулд хамгийн хурдацтай хөгжиж буй програмчлалын хэлүүдийн сүүлийн хувилбаруудыг тухайн төсөлд нь тохируулан ашигладаг.

    Програмчлалын хэлний хувьд PHP, Laravel Framework, Jquery, HTML5, CSS3 зэргийг тухайн төсөлд тохируулан ашиглах бөгөөд өгөгдлийн баазийн хувьд MySQL, MSSQL -ийг ашигладаг.

Бидний хөгжүүлж буй вэб суурьт програм хангамжуудаас сонирхоно уу