Хавтан

Ийм хавтангаар энгийн болон сонгодог загварын тавилга хийдэг. Байгалийн цэвэр модны өнгө зонхилсон учраас гэрт халуун дулаан уур амьсгалыг бий болгодог.

Давуу тал нь:

- Эдэлгээ удаан

- Галд тэсвэртэй

- Бат бөх HPL хуулгаар хийгддэг

- 10 төрлийн өнгөнөөс сонголт хийх боломжтой

- Тавилгын үнэлгээнд 1 м.кв нь 140.000 үнэтэй шахмал чулуу, бариул, тайвшруулагчтай зам нугас багтсан.

UV

Хэт ягаан туяаны технологиор бэхжүүлэн будсан онцгой төрлийн хавтангаар хийдэг.

Давуу тал нь:

- Өнгө, загварын хувьд орчин үеийн шийдэлтэй тавилгуудад тохирно

- Байгал болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй батлагдсан

- Удаан хугацааны турш өнгөө алддаггүй

- Зураас бага гардаг

- Нийт 14 өнгө, 2 төрлийн материалаас сонголт хийх боломжтой

- Тавилгын үнэлгээнд 1 м нь 180.000 төгрөгийн үнэтэй сайжруулсан шахмал чулуу, бариул, тайвшруулдаг зам нугас багтсан

Ram

Энэ материалаар сонгодог загварын гал тогоо ихэвчлэн хийдэг бөгөөд төмөр болон модон рам ашиглаж болно. Нэмэлтээр гоёлын багана, сеткан хаалга, хөмсөг, хөлний гоёлын хаалт зэргийг хийлгэх боломжтой.

Давуу тал нь:

- Эдэлгээ даах чадвартай

- Гаднах байдал нь модон тавилгатай ижил харагддаг

- Сайн чанарын зузаан хуулгатай

- Нийт 6 төрлийн өнгөний сонголттой

- Тавилгын үнэлгээнд 180.000 төгрөгний шахмал чулуу, бариул, тайвшруулдаг зам нугас багтсан.