СКАЙТЕЛ компани стартапуудыг дэмжив.

MAPPS CONTEST 2015 ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

Ерөнхий ивээн тэтгэгч, Монголын “Стартап”-уудыг дэмжигч Скайтел компани MOSA Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын 3-р чуулган” –ны үеэр буюу 2015 оны 11-р сарын 11-нд Ерөнхий ивээн тэтгэгч, Монголын “Стартап”-уудыг дэмжигч Скайтел компани програм хангамж үйлдвэрлэгчдийн дунд томоохон бай шагналтай тэмцээн зарласан байгаа билээ.

Энэхүү томоохон тэмцээний шалгаруулалт 2015 оны 12-р сарын 15-нд MOSA Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон Скайтел групп-ээс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж нийлбэр дүнг програмаар гаргасан байна. Нийлбэр дүнгээр дараах оролцогч нар шалгарсан байна.

1-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч "UZWER" бүтээл.

2-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Б.Батзаяагийн "ЖҮДО" бүтээл.

3-р байр MAPPS CONTEST 2015 тэмцээний оролцогч Б.Бат-Эрдэнэ -ийн "Алсын хараа" бүтээл тус тус шалгарч салбарын шинэ жилийн үеэр Скайтел группийн Гүйцэтгэх захирал Д.Болор болон Монголын програм хангамж үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир нар шагналыг гардууллаа.

Эх сурвалж: www.mosa.mn