ДиКаприогийн Оскарын шагнал твиттерийн дээд амжилтыг эвджээ

Ням гарагийн үдэш зөвхөн Леонардо ДиКаприо анх удаа Оскарын шагнал аваад зогссонгүй, твиттерийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болжээ.

ДиКаприог шагнал авахаар тайзнаа гарах үед минутанд 440,000 твит хийгдэж байсан нь Оскарын дамжуулалтын түүхэн дэх дээд амжилт юм.

2014 оны Оскарын үеэр хөтлөгч Элен Деженересийн одуудтай хийсэн алдарт селфинээс бараг хоёр дахин их жиргээг Лео үүсгэсэн гэсэн үг.

Энэ нь ДиКаприог хэр олон хүн Оскар авахыг нь хүсэн хүлээж байсныг харуулсан үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Mashable.com