ЭРХЭМ ЗОРИЛГО:
- Бизнес: Бид зөвхөн өрсөлдөх биш дэвшихийг зорино
- Ажилтан: Бид хүн бүрт ажилдаа дуртай байх боломжийг олгоно
- Хэрэглэгч: Бидний хүрэх цэг бол хэрэглэгчийн сэтгэл ханамж
ҮНЭТ ЗҮЙЛ:
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж
- Би хэрэглэгчийн оронд өөрийгөө тавин өгсөн амлалтандаа үргэлж хүрдэг байна.
- Би хэрэглэгчийн төлөө өөрийн ажлыг мэргэжлийн түвшинд чанартай гүйцэтгэж тэдний төлөө үргэлж илүү алхам хийхэд бэлэн байна.
- Хүндлэл
- Би бусдадаа хүндэтгэлтэй хандсанаар тэднээс хүндлэлийг хүлээж авна.
- Би байгууллагын дүрэм журам, тогтсон хэм хэмжээг дагаж мөрдөснөөр байгууллагаа хүндэтгэнэ.
- Суралцаж хөгжих
- Би өөрийгөө болон хийж буй ажлаа байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэн чухал хэсэг хэмээн ухамсарлан суралцаж хөгжүүлнэ.
- Би олж авсан мэдлэг, туршлагаа бусадтайгаа хуваалцан хамтдаа хөгжинө.
- Бүтээмж
- Би нэг хийсэн алдаагаа дахин давтахгүй, алдаанаасаа ямагт суралцана.
- Би ажлын хором бүрийг үр ашигтайгаар зарцуулна.
- Манлайлал
- Бид хийж буй ажилдаа манлайлагч байж нэгэн зорилгын төлөө тууштай чанарыг эрхэм болгон хамтдаа зүтгэнэ.
ЧАНАРЫН БОДЛОГО:
- Бүтээгдэхүүний гарцыг тогтмол чанартай байлгах
- Бүх хэрэглэгчид зөв харилцаа, хичээл зүтгэлээр дамжуулан сэтгэл ханамжийг хүргэнэ
- Байнгын судалгааны үр дүнд бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна
БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
- 100% Монголын хөрөнгө оруулалттай ҮНДЭСНИЙ компани
- Туршлагатай, мэргэжлийн ажилтнуудтай
- Kitchenall нэрийн сүлжээ 4 дэлгүүртэй
- Зах зээлд танигдсан 10 жилийн туршлагатай
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ:
- Дотоодын болон Европ стандартад нийцсэн брэндийн бүтээгдэхүүнүүд зарагддаг
- Чанартай түүхий эд материал ашигладаг
- Хэрэглэгчийн санааг тусгасан дизайны цогц шийдэл
- Өнгө материалын өргөн сонголт
- Хэрэглээний хялбар шийдэлтэй
- Цахилгаан бараанууд хэмнэлттэй, аюулгүй байдал бүрэн хангагдсан