Бид 2011 оны 2-р сараас Casa Italia брэндийн Европ стандартаар хийгдсэн цэвэр модон хаалгыг импортлож гал тогооны тавилгыг үйлдвэрлэж эхэлсэн. Casa Italia брэндийн цэвэр модон хаалгыг нийлүүлэгч Италийн “Моbil ceran” компани нь 1967 онд Италийн Даерн хотод байгуулагдсан, 1970 оноос модон хаалга үйлдвэрлэж эхэлсэн туршлагатай, томоохон үйлдвэрлэгч юм. Дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ба Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Долоон болдог ХХК билээ.

Давуу талууд:

- Байгалийн цэвэр модон хаалгаар хийгддэг /царс, дүб болон интоорын мод/.

- Байгалийн эрдэс чулуулаг болох бразил чулууг тавилгын тавцан болгон ашигладаг.

- Дэлхийд тэргүүлэгч Австрийн Blum брэндийн нугас тоноглолоор тавилгаа бүрэн тоноглодог.

- Гал тогооны сан, цахилгаан, агааржуулах хоолойн холболт зэргийг бүрэн төгс шийдвэрлэдэг.

- Бид захиалгыг ажлын 14 хоногт хийж гүйцэтгэнэ.