Германы цахилгаан барааны Amica International компаниас Hansa брэндийн давтагдашгүй загвар, онцгой шийдэл бүхий цахилгаан хэрэгслийг импортлон оруулж ирдэг.

Тус брэндийн бүтээгдэхүүн нь Европын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдэд хийгддэг бөгөөд чанарын ISO9001 болон ISO14001 сертификаттай, GS (Geprufte Sicherheit), EMW (Elektro­magnetische Vertraglichkeit), CE VDE зэрэг олон улсын байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдсөн.

Amica International компани нь 1921 онд байгуулагдаж, 1960-аад оноос плитканы үйлдвэрлэлээр дагнасан бөгөөд одоо дэлхийн 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Жилд 750 мянган ширхэг плитка үйлдвэрлэх хүчин чадалтай.

1996 оноос тавилгад суудаг болон суудаггүй хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэж эхэлсэн ба жилд 450 000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Тус компаний шинэ технологийн угаалгын машины үйлдвэр нь 2000 онд байгуулагдсан ба бүрэн автомат удирдлагатай энэхүү үйлдвэрт жилд 275 мянган ширхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг.