ШИНЭ АЯГА ТАВАГ УГААГЧИЙГ АЖИЛЛУУЛАХ ХАМГИЙН ЧУХАЛ 6 АЛХАМ

Галын өрөөндөө аяга таваг угаагчтай байна гэдэг өрх бүрийн хувьд маш их давуу талтай: аяга таваг, сав суулгыг хурдан, үр дүнтэй угаахаас гадна найз нөхдийн цугларалт, төрсөн өдөр, баяр наадмын үеэр зочид явсаны дараа таньд бага ч гэсэн амрах хугацаа олгох болно.

Ингээд шинэ аяга таваг угаагч аваад нэн түрүүнд хийх шаардлагатай 6 алхамыг танилцуулж байна.

Алхам 1: Усны хатуулгийн түвшинг тодорхойлох

Аяга таваг, сав суулга хэр сайн угаагдсан, гялалзсан байх эсэх нь ус зөөлөн байхаас ихээхэн шалтгаална. Зөөлөн ус нь сав суулга, шилэн аяга тавганд цагаан толбо тогтох, зэврэхээс хамгаалдаг. Таны шинэ аяга таваг угаагчинд усны хатуулгыг тодорхойлох тест байх бөгөөд цоргоны усыг 1 минутын турш гоожуулаад тестэрийг усанд дүрэн авна. Илүүдэл усыг нь сэгсэрч, ойролцоогоор 1 минутын дараа тестэрээс та хэр хэмжээний хатуулагтай ус хэрэглэдэг болох нь харагдана. Усны хатуулгийн түвшингийн хүснэгтийг аяга таваг угаагчийг ашиглах гарын авлага дээр тайлбарласан байна.