About Us

Convenience store for You

CU конвениенс дэлгүүр нь 28 жилийн түүхтэй, Солонгосын 24 цагийн сүлжээ дэлгүүрийн салбартаа тэргүүлэгч нь юм. Одоогоор олон улсад нийт 13,000 гаруй салбар дэлгүүртэй ба орчин үеийн амьдралын хэмнэлд тохирсон, шинэ хэв маяг, соёлыг авчирч буй ая тухтай дэлгүүр юм.

CU гэдэг нь “Convenience store for You” буюу “ая тухтай дэлгүүрийг танд” гэсэн үгийн товчлол юм.

365
хоног
24 цаг
нээлттэй
Ойр
байршил
Хэрэгцээт
бүтээгдэхүүн

СU конвениенс дэлгүүр нь хүн бүрийн өдөр тутмын хамгийн хэрэгцээт хүнс болон ахуйн бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг жилийн 365 хоног, 24 цагийн турш тасралтгүйгээр, хамгийн ойр байршлаас хүргэх бөгөөд зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй ганцаараа болон найз нөхөдтэйгөө хамтдаа хооллож цагийг ая тухтай өнгөрөөх таны өдөр тутмын амьдралын хэв маягийг бүрдүүлэгч байх болно.

“Fresh & Refresh” уриатайгаар шинэхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр таны өдөр тутмын амьдралыг эрч хүчээр дүүргэж, ая тухтай байдлыг мэдрүүлнэ.

Үйлчилгээ

CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүр

Our Mission

Хүн бүрт нийцсэн хамгийн хүртээмжтэй, ая тухтай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ тогтмол хүргэх

Our Vision

Монголын ая тухтай дэлгүүрийн салбарт тэргүүлэгч нь байх

Our Principles

Бид үйлчлүүлэгч төвтэй компани байж, Үйлчлүүлэгчийнхээ хүсэл, хэрэгцээг нэн тэргүүнд тавина.