Захирлын мэндчилгээ

Сайн байна уу?

Танд энэ өдрийн мэнд хүргэе!

Манай компани маань 2011 онд Барилгын менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан.

Байгуулагдаад удаагүй залуу компани хэдий ч үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж нийт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр салбарын тэргүүлэгчдийн хэмжээнд нэгэнт хүрээд байна. Барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр салбаруудын удирдлага, хяналтын тогтолцоог орчин үеийн түвшинд хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бид энэ чиглэлд онцгой анхаарч компанийн бүтэц зохион байгуулалт, ажилтнуудын үнэлгээний системийг олон улсын стандартын жишигт хүргэхээр гаднын зөвлөх компанитай хамтран ажиллаж байна.

Бидний хувьд боловсрол, мэдлэг чадвартай “хүн” манай компанийн үндэс төдийгүй хөгжин дэвших суурь болдог. Иймд бид хүнээ хөгжүүлэх, чадваржуулах тал дээр онцгой анхаарал тавьж Монгол улсад төдийгүй өөр хаана ч ажиллах чадварлаг ажилтнуудтай болох зорилго тавин ажилладаг.

Бидний эрхэм зорилго нь “Салбартаа тэргүүлэгч, бусдад үлгэр жишээ загвар компани байж хүмүүсийн амьдралын сайн сайхны эхлэл болох, ажиллах, амьдрах төгс орчныг бүрдүүлэх”-д чиглэгддэг. Энэ зорилгод харилцагч та бүхний итгэл найдвар, бидний сэтгэлийн чин зориг, хүчин чармайлтаар хамтдаа хүрэх болно.

Та бүхнийг хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

Б.Баасансүрэн

Компанийн танилцуулга

Компанийн
танилцуулга

Зорилго Үнэт зүйлс

Зорилго
Үнэт зүйлс

Гишүүнчлэл

Гишүүнчлэл

Түншлэл

Түншлэл