Хөрөнгийн хөгжүүлэлт

Эс Девелопмент ХХК нь мэргэшсэн инженер, техникийн багийн мэргэжлийн өндөр ур чадвар, удирдлагын оновчтой менежментэд тулгуурлан барилгын төслүүдийг төлөвлөлтийн шатнаас эхлүүлэн түлхүүр хүлээлгэх хүртэл бүхий л ажил үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг багцлан үзвэл төслийн удирдлага, хөрөнгийн удирдлагаар хангахаас эхлээд өөрийн бие даасан бүтээн байгуулалт хүртэлх бүхий л чиглэлд ажиллаж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл:

  • Тухайлсан барилгын /хотхоны/ концепци, ерөнхий төлөвлөгөө, зай талбай болон ашиглалтын зориулалт, төсөвт өртөг, материалын сонголт, дизайны сонголтод захиалагчийн хүсэлт шаардлагад бүрэн нийцсэн шийдэл боловсруулах болон мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх
  • Орон сууцны төсөл хэрэгжүүлэх
  • Түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр барилгын төсөл хэрэгжүүлэх
  • Хяналтын төсөвт өртөг тооцож боловсруулах
  • Гүйцэтгэлийн чанарыг шалгаж, баталгаа өгөх
  • Зураг төслийн болон барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулахад зөвлөх
  • Хөрөнгө оруулагч нарыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах
  • Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах үйл ажиллагааг зуучлах

Эдгээр үйлчилгээ нь барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй болон өөрсдийн мэргэжлийн боловсон хүчнээр дутмаг компаниудыг төсөл хэрэгжүүлэх явцад учирч болох томоохон эрсдлээс хамгаалах бөгөөд хямд өртгөөр, оновчтой шийдэл бүхий чанартай гүйцэтгэлийг хугацаа алдахгүйгээр хүлээн авах боломжийг давхар олгодгоороо давуутай.

Бүтээн байгуулалт

Эс Девелопмент ХХК-ийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд нь орон сууцны цогцолбор хотхонууд юм. Эдгээр хотхонууд нь барилгын чанарыг дээд зэргээр хангаж, захиалагчдын ая тухтай, амгалан тайван амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Хөрөнгийн удирдлага

Хөрөнгийн
удирдлага

Төслийн удирдлага

Төслийн
удирдлага

Хэрэгжүүлсэн төслүүд

Хэрэгжүүлсэн
төслүүд